Зүрхэндээ галтай хүн бүхэнд...

МИНИЙ ЭЭЖ
Ээж гэж хэн бэ? Гуравхан үсэгтэй энэ "үг" намайг , чамайг гийгүүлдэг магадгүй энэ дэлхийг авардаг. Айж мэгдэхдээ ээжээ гэж уулгалдаг... Айлийн хүүхдэд шоглуулаад ээждээ хэлнэ дээ гэ өөрийгөө хамгаалдаг... Алдаж энэдэхдээ ээж минь гэж аврал эрдэг. Миний ээж:
"МИНИЙ ЭЭЖ" цааш унших »
Уран зураг шиг ижий минь
ЭХ ДЭЛХИЙ: Тэнгэрт мандах нарнаас ч халуун элчтэй Тэртээд гялалзах оддоос ч тод гэрэлтдэг Тэвэр дүүрэн чагаахан хайраар хурайлсан Тэнгэрлэг нэгэн Монгол бүсгүй ижий минь
"Уран зураг шиг ижий минь" цааш унших »
Hairaldag gesen
Eh Delhii} Itgel mini hezeech aldrahgui ee Chi nadad hairtai gesen Hadnii zavsar unduglusun haliu Undguu haramladag shig haramladag gesen Hun shuvuu ijilsen jargadag shig Hunii ertuntsud uzemjeer mini goydog gesen
"Hairaldag gesen" цааш унших »
ОЛЗ
/Өгүүллэг/     “-Юу юм бол оо? Мөнгө шиг л харагдаад байх юм?” хэмээн Ганбаа эрүүндээ гараа хүргэнгээ байшингийн булан дахь цаасан хайрцаг дотор үрчийн хэвтэх цүнх рүү сониучирхан харна. Өдөр бүр барилгын ажил, тоосго шавартай зууралддаг тэрээр  үргэлж л гэнэт их мөнгөтэй болж, баяжих тухай мөрөөддөг .  Үе үе бороо шивэрсэн тийм нэгэн өдөр. Ганбаа урьдын адил мөрөөдсөөр харьж оддог тэр л замаараа алхаж яваад санамсаргүй гэнэтийн олз олж харсан нь энэ.
"ОЛЗ" цааш унших »
Учрахсан
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ  
"Учрахсан" цааш унших »
МИНИЙ ХУЛГАЙЛСАН НИСЛЭГ
10 сарын 15-ны өдөр, Пүрэв гариг 
    Харанхуй бас хүйтэн өрөөндөө шөнө дөлөөр тамхи амтархан нэрж тэмдэглэл хөтлөх нь нэгтээ хэвшил маягтай зүйл болчхож. Магадгүй энэ цөөхөн хором ч эрх чөлөөтэй байгаа мэт сэтгэгдэл төрж, дүүлэн нисэх мэдрэмжийг амтлах завсар тохиодог үе байх.  Магадгүй хамгийн муу гэрч нь би байж болох ч, нүд, чих хоёрынхоо хэлснийг ойлгох гэх хичээсэн сэрэл ч байж бас болох л доо. 
"МИНИЙ ХУЛГАЙЛСАН НИСЛЭГ" цааш унших »
Царайлаг эрчүүдэд би дургүй
Царайлаг эрчүүдэд би дургүй Чамирхаж, бусдын өмнө ихэрхэж Цалгиж, цагаан дарстай нөхөрлөж Хэрэг болгож бүсгүйчүүдийг муулчихаад Хэнэг ч  үгүй тэгээд дурлал ярьж явдаг Хээнцэр дэгжин эрчүүдэд Хэзээнээс би дургүй
"Царайлаг эрчүүдэд би дургүй" цааш унших »
(Нийт: 40)